Анхандаа чи ах чинь байя гэчихээд
Бодол гэтэлгэж ирэхдээ
Боол чинь болъё гэчихээд
Бороотой шөнө шиг харцаараа
Богинохон даашинзыг минь
Шалба норгосон
Холоос шидсэн чулуу шиг
Хөл äоор чинь намайг унахад
Тэнэглэж ханаагүйдээ
Тээглэж ойчсон
Тэр цагт төөнөж байсан уруул чинь
Хөшөө баримал шиг хөшчихсөн
Хөлчүүрхэхдээ чиний
Хөргөж амжсан сэтгэл минь
Босоод явахнаа
Бор дарс шиг мэмэрчихсэн.
Яг одоо би таныг өөртөө авмаар
Ярих мэт үгийг чинь
Харах мэт нүдийг чинь
Эзэлмээр байна би таныг...
Итгэлтэй зүрх минь хичнээн итгэлээн гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэн
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар
Хэнд ч хэлж үзээгүй сайхан үгсээ нугаруулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа бодож
Өөрийн минь нэрийг шивнэн цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм би...
Л.Өлзийтөгс
Чихрийн цаасны буланд зурсан
Чиний уруул халуу дүүгэхгүй
Чиний уруул хайр гуйхгүй
Миний нэрийг шивнэн хэлэхгүй
Базаад хаячихъя гэвч чадахгүй
Байн байн хацартаа хүргэнэм
Чиний үнсдэг байсан нүдэнд хүргэнэм
Өөдөөс инээхгүй бэхэн уруулаас
Үг горьдон өдөржин суухад
Өөр нэгэнд одоо чиний амлаж байсан амьдрал
Өр зүрхний гүнд чимээгүй бөхөж байна.
Дон дон хийгээд хөг ордоггүй ятга шиг
Догдлохоо больсоон, энэ муу сэтгэл
Уянгатай сайхан үг, хайрын харц, халуун амьсгаанд
Уярахаа больсоон залуу минь, намайг бүү зовоо...
Хийсээд л байсан нисээд л байсан тэр намрын навч
Хийлийн эгшиг цурхирах шиг би уйлаад л байсан
Толгой өндийлгөж, дараа нь уужранхан бодоод
Тоохоо больсоон би дурлал, хайр гэдгийг чинь ...
Хөдлөхөө больсоон энэ муу сэтгэл
Хөөрхий минь юугаар хуурдаг билээ
Хөндөлсөж зам дээр битгий хулээ
Хөсөр хаясаан би залуу насаа, чи л битгий тэгээрэй...
Монголчуудын хувüд шинэ жилийн баяр нь яах аргагүй "Цагаан сар" гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрíº. Япон, Солонгос, за тэгээд Хятад улсууд бүгд шинэ жилээ тодорхой ёслол үйлдэж тэмдэглэдэг. Бүгд л үндэсний уламжлал болсон идээ будаагаа засаж хотлоороо цуглан баярлацгаадаг жамтай. Энэ улсуудын цаг бичгийн тоололтой манай цаг бичгийн тоолол давхцах, заавал адилхан байх албагүй л дээ.Эдгээр улсууд шинэ жилийн баяраа тэмдэглэж байна гээд манайхан баясаад, хэдэн хэсэгт талцан хуваагдаад, нэгнийгээ дийлж, дийлдэх гээд байсны хэрэггүй л болов уу. Учир манайхан чинь өөрсдийн гэсэн цаг тооны бичигтэй тусгаар тогтносон үндэстэн болохоос биш Азийн орнуудад дагаар орсон юм шиг аашлах нь зохимжгүй гэж бодож байна. Сүүлийн үед л ингэж цагаан сарын тухай маргаан гарч байгаа болохоос өмнө нь ийм зүйл сонсогддоггүй л байсан. Монголчуудын цагаан сан 4-н ес дуусах үед ба 2-р сарын эхээр болон сүүлээр ээлжлэн болдог биздээ. Өнгөрсөн жил 2 сарын эхээр болж байсан, харин энэ жил сүүлээр л болох гэж байна. Үндэсний заншил, өв уламжлал, зан заншил, өвөг дээдсээ умартсан хэсэг бүлэг хүмүүс нь өнөөдөр битүүлж, маргааш шинэ оноо угтахаар зэхэж байга юм байна. Энэ бүхэнд монголчууд лав дуртай байхгүй ээ. Харин нөгөө нэг асуудал нь лам хувраг, үзмэрчид нь үндэсний баатар болох гэж тухайн æилийн өнгө үзэмжийг хэлж ард түмэн нь аль нь таарах болоо гэж хүлээж суудаг, аз болж мянган чавганц уралдсанаас нэг нь түрүүлдэг учраас нэгнийх нь айлдвар таардаг. Гэхдээ энд цэц булаалдаж, мэргэн цэцнээ үзэх гэсний хэрэггүй л болвуу. Ингэж цэц булаалцагсад нь шинжлэх ухаан гэдэг үгийг өмнөө бариад өөрийн явуургүй санаа бодлоо бусдад ялган тулгагчид яах аргагүй мөн....
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайгаа ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйндаа ирж таныгаа би ганцхан удаа жаргаасан
Магад түүнээс хойш дандаа зовоосон
Баривчийг минь эсгэж хуримын даашинз чимэглэн
Балчираас өдийг хүртэл та оёдолчин явлаа.
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алслалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа.
Аяга эвдэн эрхэлж ядсан намайг
Аргадахдаа намайг алиалагч болж эргэлдсэн
А үсэг бичих гэж будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад улаан цайм онц тавьдаг багш.
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа эсвэл үүдний манаач.
Сар нарны ээлжгүй гал манасан тогооч.
Сангийн бойпорт арц уугиулж маани уншсан лам.
Шүхэрт тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Далай их хайр чинь аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг гэтэлгэнэ.
Жигжид бурханыг олон мутартай л гэлцэнэ.
Жижигхэн энэ бие чинь түүнээс олон гартай.
Зүүний сүвэгчээр ч урсах он цагуудын урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт наслаж хайрла.




